Монгол улс 2018-2023 оны хооронд 77 улсаас 305 импортлогчоор 694 сая ам.доллар буюу 2 их наяд төгрөгийн эм импортолжээ. Сонсголоор эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, зэрэг асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалсан юм. Шинжээчийн дүгнэлтээр Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий аан-үүд байна.тухайлбал, ЭМЯ-ны 110 албан тушаалтныг уг шалгалтад хамруулахад 97 нь буюу 88.1 хувь нь эм хангамжийн аан-үүдтэй хамаарал бүхий гэж гарчээ.
Тухайлбал Эрүүл Мэндийн Сайдын албан үүргийг гүйцэтгэж байсан С.Энхболд нь мөнхийн тун эмийн компанитай хамааралтай гэдгийг шинжээч танилцуулсан. Тэгвэл шинжээчийн дүгнэлтэд нэр дурдагдсан төрийн албан тушаалтнууд уг асуудалтай холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
Тэгвэл Авлигатай Тэмцэх газрын удаа дараагийн хяналт, шалгалтаар эрүүл мэнд, эм зүйн салбар нэлээн ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь нотлогдож байжээ.
ААН-үүдтэй хамаарал бүхий төрийн албан хаагчдын асуудлыг холбогдох байгууллагуудад шилжүүлэн хяналт шалгалтаар бататган тогтооно гэдгийг хянан шалгах түр хорооны дарга мэдэгдсэн юм.