Өнгөрсөн зун гадаадын 30 гаруй жуулчин зам тээврийн осолд өртсөн

Манай улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж сурталчилгааны өргөн хүрээтэй ажлууд хийгээд байгаа. Үүний үр дүнд өнгөрсөн онд манай улсад түүхэндээ хамгийн их буюу 700 мянга гаруй жуулчин ирсэн бол энэ онд ч мөн жуулчдын тоо нэмэгдэх хүлээлттэй байна. Тиймээс холбогдох байгууллагууд хамтран жуулчдад хэрхэн өндөр сэтгэл ханамж үлдээх, аюулгүй байдлыг нь хангах тал дээр тодорхой ажлууд хэрэгжүүлж эхэлжээ.

Монголд зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэхээр олон улсад сурталчилгааны ажлыг хангалттай зохион байгуулж байгаа ч ирсэн жуулчдыг хүлээн авах дотоод бэлтгэлийн асуудал хамгийн чухал байна. Тухайлбал, өнгөрсөн онд 30 гаруй гадаадын жуулчин орон нутагт зорчих үедээ зам тээврийн осолд өртсөн тоо баримт байна. Тэр дундаа баруун аймгууд руу зорчих авто зам эвдрэл ихтэй учраас замын арчлалт, аюулгүй байдалд зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Тэгвэл аялал жуулчлалын газраас энэ асуудалд тодорхой арга хэмжээ төлөвлөн ажиллаж эхэлжээ.

Харин орон нутгийн аялал жуулчлалын газрын төлөөллүүд бүс нутагтаа тохирсон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм байна. Харин нийт нутагт жуулчны бааз, байгалийн цогцолборт газруудын нүхэн жорлонг халж стандартын шаардлага хангасан бие засах байгууламж барихаар төлөвлөжээ.

Зөвхөн энэ он гарснаас хойш манай улсад 40 мянга гаруй жуулчин ирсэн байна. Жуулчдын хөл хөдөлгөөн 5-р сараас идэвхждэг учир төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар жуулчдаар дамжуулан их хэмжээний валютын урсгалыг эх орондоо төвлөрүүлэх боломжтой юм.