Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд болон ирэх онд тогтвортой, хурдацтай өснө

Өнөөдөр АХБ-аас Монгол улсын эдийн засгийн төлөв байдлыг тайланг танилцууллаа.  Манай улсын эдийн засаг 2023 онд 7 хувийн өсөлттэй байсан бол 2024 онд буурч, 4.1 хувь болно гэж тооцоолжээ. Энэ онд ХАА-н салбар уналттай байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах, инфляцыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа юм.

Азийн хөгжлийн банкны тайлангаас харахад Монгол улсын эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар ахин сэргэнэ гэж таамаглажээ.

Мөн Монголбанкны зүгээс ч Азийн хөгжлийн банктай ижлээр Хөдөө аж ахуйн салбарын агшилт эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж таамаглаж байна.

Монгол улсын эдийн засгийн төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь байгаль цаг уурын гамшиг, БНХАУ-ын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг юм. Харин түүхий эдийн үнэ өсөх, нүүрсний борлуулалт болон Оюутолгойн уурхайн олборлолт төлөвлөснөөс хурдан нэмэгдэх зэрэг нь эдийн засгийн төсөөллийг өсгөх магадлалтай юм байгаа юм. Үүнээс гадна азийн хөгжиж буй ихэнх орнуудын эдийн засаг энэ онд болон ирэх онд тогтвортой, хурдацтай өснө гэж азийн хөгжлийн банкны зүгээс мэдээлж байна.