Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам 2019 онд бүрэн ашиглалтад орох байсан ч бүтээн байгуулалт дуусаагүй хэвээр байна

Анх Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил 2019 онд дуусаж, ашиглалтад орох төлөвлөгөөтэйгөөр эхэлж байсан. Гэвч өнөөг хүртэл бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс ч хүлээж аваагүй байдалтай байна. Тэгвэл удаан хугацаанд хүлээгдэж буй  тус зам эхнээсээ шар усны үерт идэгдэж, зарим газраа цөмрөлт үүсээд байна. Энэ зам дээр сүүлийн 5 жилийн хугацаанд 400 орчим иргэн амиа алдсан талаар УИХ-ын гишүүд хэлж байна.

Улаанбаатар-Дарханы замын шинэчлэлийн ажил 2019 онд дуусаж, ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Гэвч санхүүжилт болоод цар тахлын нөхцөл байдлын улмаас замын бүтээн байгуулалт үргэлжилсээр таван жил өнгөрч байна. Одоо ч зам засвар гүйцэтгэлийн ажил үргэлжилсээр байгаа бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдээгүй зэргээс шалтгаалж автозамын осол гарах тохиолдол их байна. Мөн шинээр тавигдсан авто зам хур борооны улирал эхлээгүй байхад зөвхөн шар усны үерт идэгдэж зарим хэсэгтээ цөмрөлт үүсжээ. Үүнээс харахад тухайн зам хэр чанартай тавигдсаны  илрэл гэж зарим УИХ-ын гишүүд дүгнэж байна.

Одоогоор Дарханы замыг улсын комисс хүлээж аваагүй байгаа бөгөөд энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Замын цөмөрч элэгдсэн хэсгийг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр засварлаж байгаа гэдгийг салбарын сайд хэлж байна

Улаанбаатар Дарханы замыг Европын сэргээн босголт Хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бүтээн байгуулж байгаа юм.  2019 онд замын бүтээн байгуулалтын таван хэсэг нийтдээ 219 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр байгуулагдаж байгаа юм.