Японы тэнгисийн цэргийн 2 нисдэг тэрэг Номхон далай орчим осолдож, хөлгийн багийн гишүүд сураггүй алга болжээ

Өнгөрсөн Бямба гаргийн орой Японы тэнгисийн цэргийн хоёр нисдэг тэрэг Номхон далай орчим сургуулилалт хийх үеэрээ осолдсон байна. Хоёр нисдэг тэргэнд нийт 8 алба хаагч зорчиж явсан талаар Японы Батлан хамгаалахын сайд Минору Кихарагийн мэдээлсэн байна.

Өнгөрсөн Бямба гарагт Японы эргийн хамгаалалтын SH-60 загварын хоёр нисдэг тэрэг Изү арлын нэг хэсэг Торишимагаас зүүн тийш зорчих үедээ холбоо тасарчээ. Харин удалгүй осолдсон болох нь тогтоогдсон байна. Тэгвэл ослын үеийн хар хайрцгийн бичлэгийг олсон бөгөөд сургуулилалтын үеэр нисдэг тэрэгнүүд агаарт мөргөлдсөн байх магадлалтай байгааг Японы хууль сахиулагчид мэдэгджээ.

Хоёр нисдэг тэрэг бие биетэйгээ ойрхон нисэж байсныг илтгэх баримт олдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсны дараа ослын шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлана гэж албаныхан мэдэгджээ.

Одоо аврагчид сураггүй алга болсон хөлгийн багийн 7 гишүүнийг 12 байлдааны хөлөг онгоц, долоон нисдэг тэргээр эрэн хайж байна. Японы эргийн хамгаалалтын эргүүлийн завь, онгоцнууд мөн аврах ажиллагаанд нэгджээ.

АНУ-ын Сикорски компанийн бүтээсэн Seahawks хэмээх хос хөдөлгүүрт нисдэг тэргийг Mitsubishi дахин өөрчилж, SH-60 загварыг бий болгосон байна.