ЕХ худалдааны хурцадмал байдлыг үл харгалзан Хятад руу хүнсний экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байна

Хятад-Европын холбооны хооронд худалдааны хурцадмал байдал бий болоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Гэхдээ ЕХ-ны Хөдөө аж ахуйн комиссар Януш Войцеховский дундын асуудлыг үл харгалзан БНХАУ руу тахиа, шувуу, үхэр, хонины махны экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногт ЕХ-ны Хөдөө аж ахуйн комиссар Януш Войцеховский дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий улс оронд айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх, Хятад европын холбооны хооронд худалдааны хурцадмал байдал үүссэн байгаа ч гэсэн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг ялгаж, салгахад голлон анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн байна. ЕХ-ны худалдааны комиссар хэлэхдээ Хятад улсын хүнсний импортод ч ямар нэгэн саад тотгор учруулахгүй юм байна.

Хятад улс дахь Европын холбооны Аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Йенс Эскелунд талуудын хооронд худалдааны дайн өрнөх аюул занал хийлж байгаа ч хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарын нийлүүлэлтийг тасалдуулж болохгүй гэдгийг хэлсэн байна.

Европын холбооны хөдөө аж ахуйн экспорт нь бусад салбаруудаас ялгаатай нь Хятад улстай хийх худалдаанд нийлүүлэлтийн илүүдэлтэй байдаг гэж албаны мэдэгдэлд дурджээ. Мөн хүнсний нээлттэй худалдаа нь "Аливаа улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах маш чухал хэрэгсэл" хэвээр байгаа тул Өрнөдийнхөн хориг арга хэмжээндээ Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг багтаагаагүй байна. Өнгөрсөн онд ЕХ-ноос Хятадад хийсэн экспорт 14.6 тэрбум евро буюу 15.6 тэрбум ам.доллар болсон нь 2022 оны үзүүлэлтээс 8 хувиар буурсныг илтгэж байгаа бол мөн хугацаанд Хятадаас ЕХ-нд хийсэн импорт 15 хувиар буурч 8.3 тэрбум евро болжээ. Европын холбооны улс орнууд өртөг өндөр хэдий ч чанартай гахай, үхэр, хонь, тахианы мах болон сүү сүүн бүтээгдэхүүнээ Хятад улсад нийлүүлдэг төдийгүй энэ сегментийн орон зайг нь нөхдөг байна. Учир нь БНХАУ-д сайн, өндөр чанартай хүнс хайж байгаа дундаж давхаргын хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.