Мод тарьж ургуулах тал дээр байнга дэмжлэг үзүүлж ажилладаг ч хашаандаа модтой айл ховор байна

Айл бүр хашаандаа мод тарьж ургуулах нь олон асуудлыг шийдэх нэг гарц гэж үздэг.  Тиймээс холбогдох байгууллагуудаас жил бүр аян өрнүүлж, иргэдэд бут сөөг, мод тарьж ургуулах тоног төхөөрөмж зэргийг өгдөг ч өнөөдөр нийслэлд хашаандаа модтой айл ховор байсаар байна.

Нийслэлийн өрх бүр хашаандаа мод тарих нь ийнхүү олон эерэг үр дүнг авчрах ч иргэд мод тарих талаар мэдээлэл бага мөн Улаанбаатар хотын хөрсний нөхцөл байдал зэргээс үүдэж тарихад хүндрэл үүсдэг гэсэн юм. Тиймээс модыг тарьж ургуулах, арчлах талаар эхний ээлжид иргэдийг мэдлэгжүүлэх хэрэгтэй байна.

Нийслэлийн айл өрхүүд мод тарих, үржүүлэх хүсэлтэй байдлыг нь харгалзан авч үзэж модны суулгац, тарьж ургуулахад шаардлагатай тоног төхөөрөмж өгөх зэрэг арга хэмжээг авч ажилдаг талаар албаныхан тайлбарлаж байна.

Хашаандаа мод тарихаар төлөвлөж байгаа бол амьдрах чадвар сайтай, цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой байдлыг нь юун түрүүнд анхаарч тооцоолох хэрэгтэй юм. Мөн байшингийнхаа аль хэсэгт ямар мод тарих нь илүү тохиромжтой зэргийг сайтар судлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн хэрэгжээд 3 дахь жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийт 41 сая мод тарьжээ.

Манай улсад мод тарьж ургуулахад хамгийн гол бэрхшээл нь хуурай, ширүүн салхи, хөрсний бүтэц үржил шим юм. Тиймээс суулгацын чанар буюу тэсвэртэй байдал, усалгаа арчилгаа эзргийг сайтар хийх нь чухал юм.