Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комисс өнгөрсөн Мягмар гаргаас эхлэн тус компанийг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж эхэлсэн байж магадгүй байна
Европын Холбооны хууль тогтоогчид Facebook болон Instagram зэрэг платформын толгой компани болох Мета-г хэрэглэгчдийг худал мэдээллээс хамгаалахын тулд хангалттай арга хэмжээ аваагүй хэрэгт буруутгасан байна. Үүнтэй холбогдуулан Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комисс өнгөрсөн Мягмар гаргаас эхлэн тус компанийг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж эхэлсэн байж магадгүй байна.

ЕХ-ны хууль тогтоогчид мэдээллийн технологийн аварга компанийг хэрэглэгчдийг худал мэдээллээс хамгаалахын тулд хангалтгүй ажилласан гэж үзэж байна. ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын комисс мягмар гарагт Мета компанийг хууль бус контентын эсрэг арга хэмжээ авахыг шаарддаг дижитал үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэдгийг мэдэгдсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байж магадгүй бөгөөд хэрэв зөрчил гаргасан нь тогтоогдвол гэм буруутныг жилийн орлогын 6 хүртэлх хувиар торгох журамтай байна.

Европын комисс Мета компанийг хууран мэхлэх сурталчилгаа, худал мэдээлэл түгээх кампанит ажлаас хэрэглэгчдийг хамгаалахын тулд хангалттай хамгаалах арга хэмжээ аваагүйг удаа дараа мэдэгдээд байгаа юм. Европын Холбооны хууль тогтоогчид гуравдагч этгээдийн оролцоотойгоор хуурамч мэдээллийн эсрэг хариу арга хэмжээ аваагүй явдал, мөн дэлхий дахинд өрнөж байгаа сонгуулийн санал хураалтад нөлөөлөх бот хаягуудыг хянах үр дүнтэй хэрэгсэл байхгүй байгаад санаа зовниж байгаа гэдгээ мэдэгджээ.

Тэгвэл Еврокомиссын хууль тогтоогчид ирэх 6-р сард болох эвслийн сонгуулийн өмнө мета компанийг хэрэгт буруутгасан нь олны анхаарлыг татсан юм. Зарим ажиглагчид гадаадын агентууд, тэр дундаа Оросын төлөөлөгчид санал хураалтад саад болж магадгүй гэж эмээж байна.Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен хэрэв албаны хүмүүс зөрчил гаргасан гэж сэжиглэж байгаа бол "Ялангуяа ардчилсан сонгуулийн үед" арга хэмжээ авна гэдгээ анхааруулж, үл ойлголцол үүсэх юм бол Мета компанийг үйлчилгээг бүс нутгийн хэмжээнд хүртэл хязгаарлах арга хэмжээ авахаа онцоллоо.