ДЭМБ-аас зэрлэг шувуудаас дамжин халдварладаг томуугийн H5N1 вирус нь зөвхөн АНУ-аас бусад улс орны бэлчээрийн үхэрт халдварлах эрсдэлтэй байгааг анхаарууллаа
Өнгөрсөн Мягмар гарагт ДЭМБ-аас зэрлэг шувуудаас дамжин халдварладаг томуугийн H5N1 вирус нь зөвхөн АНУ-аас бусад улс орны бэлчээрийн үхэрт халдварлах эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Өнгөрсөн 3-р сараас хойш есөн мужийн 30 гаруй сүүний чиглэлийн үхэр, Техас мужид хоёр хүн H5N1 вирусний халдвар авсан нь тогтоогдсоны дараа АНУ-ын эрүүл мэндийн байгууллага сүү,сүүн бүтээгдэхүүн, махны аюулгүй байдлыг шалгаж эхлээд байна.

Мягмар гарагт ДЭМБ-ын томуугийн дэлхийн хөтөлбөрийн тэргүүн Вэнчин Жан Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр "Дэлхий даяар хэрэн хэсэх нүүдлийн шувууд нь томуугийн вирусийг хүн, мал амьтанд халдварлуулж, улмаар бэлчээрийн болон сүүний чиглэлийн үхэр халдвар авах эрсдэл тун өндөр байна” хэмээн мэдэгдсэн байна. Томуугийн H5N1 вирус нь АНУ-д нүүдэллэн очдог зэрлэг шувуудын дунд өргөн тархсан бөгөөд фермийн тахиа, галуу, үхэр, цаашлаад гэрийн тэжээвэр муур, нохой зэрэг амьтдад халдвар тарааж байгаа тухай мэдээлээд байна. ДЭМБ-аас вирусний халдвар нийгмийн эрүүл мэндэд учруулах эрсдэл одоогийн байдлаар бага түвшинд гэж дүгнэж байгаа боловч фермийн ажилчдыг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна. Эрдэмтэн судлаачид вирусний халдвар малын сүүгээр дамжин халдварлах боломжгүй гэж үзэж байгаа ч ДЭМБ-ын зүгээс ариутгасан сүү хэрэглэхийг худалдан авагчдад зөвлөж байна.

Мөн ДЭМБ-ын байгууллагаас АНУ дахь шувууны томуугийн дэгдэлтийн талаарх ил тод байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн бөгөөд халдварын тохиолдлуудын шинэчилсэн мэдээллийг тогтмол хүлээн авч, вирусний генетикийн дарааллыг тогтмол хуваалцаж байгааг онцоллоо. АНУ-ын халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийн төв болон ДЭМБ хамтран шувууны томуу дэлхийн бусад улс орны бэлчээрийн мал амьтанд халдварлах эрсдэл үнэлгээ хийж байгаа төдийгүй удахгүй танилцуулахаар болсон байна.

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлж мужуудын хооронд саалийн үнээ нүүдэллэх шинэ журам гаргасан байна. Энэ муж хооронд үхрийг шилжүүлэн нутагшуулахын тулд заавал шинжилгээнд оруулахаас гадна ариутгасан байх шаардлагатай байна.

Түүнчлэн хүнсний дэлгүүрт зарагдаж байгаа сүүнээс а хүрээний H5N1 вирусyna зарим идэвхгүй маркер илэрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Идэвхгүй маркер гэдэг нь вирус хэдийн үхсэн гэсэн үг бөгөөд сүү уудаг хүмүүст хор хөнөөл учруулахгүй юм байна. Харин санаа зовоож байгаа зүйл бол вирус мутацид орох эсвэл өөрчлөгдөх эрсдэл байна. Дараагаас үхэр эсвэл бусад амьтдаас хүнд халдварлах магадлалтай байна.