Театр 1960 онд ашиглалтад орсноос хойших анхны их засварын ажил болж байна
Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудыг хамгаалж, сэргээн засварлах нь хойч үедээ түүхээ өвлүүлэн үлдээх том алхам гэж үздэг. Тэгвэл монголын архитектурын сонгодог өв болох улсын драмын эрдмийн театрын барилгын сэргээн засварлалтын ажлын хүрээнд театрын гадна тал болон үүдний хэсэг их танхимын засварын ажил бүрэн хийгдэж дуусжээ. Энэ нь тус театр 1960 онд ашиглалтад орсноос хойших анхны их засварын ажил болж байна.

Монголын үндэсний архитектурын сонгодог өв болох улсын драмын эрдмийн театрын барилга 1660 онд ашиглалтад орж байжээ. Театрын тайзнаа өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн сонгодог болоод үндэсний зохиолчдын 600 гаруй жүжиг тоглогдсон байна. Тэгвэл барилга ашиглалтад орсон оноос оноос хойших 64 жилийн хугацаанд тус тайз болон үзэгчийн зрителд анх удаа их засварын ажил хийгдэж, ашиглалтад орлоо. Театрын хамт олон шинэ орчинд үзэгчдээ хүлээн авч, шинэ тайзнаа сонгодог жүжгийн охь болох Анна Каренина жүжгээ шинэ бүрэлдэхүүнээр толилуулж эхэллээ.

Театр бол зөвхөн жүжиг тоглогдож, түүнийг нь үзээд гардаг байгууламж биш гэдгийг уран бүтээлчид болоод үзэгчид хэлж байлаа. Учир нь жүжиг үзэхэд орчин чухал бөгөөд тэр дундаа соёлын үнэт өв болох энэхүү барилгыг засварлаж, анхаарал хандуулах нь соёлын салбарын томоохон хөрөнгө оруулалт гэж үзэж байна.

Ийнхүү Улсын Драмын Эрдмийн театр шинэ өнгө төрхтэйгөөр ашиглалтад орж буй нь соёлын салбар дахь сүүлийн 3 жилийн хугацааны 88 дах бүтээн байгуулалт болж байна. Цаашид ч мөн түүхэн дурсгалт барилгуудын сэргээн засварлалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Соёлын бодлого бол тухайн улс орны өв түүхийн хэлхээг батжуулж байдаг нэгэн цөм хүрд гэж олон улсад тодорхойлдог. Тэр дундаа иргэдийг соён гэгээрүүлэх, соёл урлаг, гоо зүйн боловсрол авах цаашлаад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжит бүхий соёлын орон зайг бий болгох нь томоохон давуу талтай байна. Соёл урлагийн байгууллагаар дамжин бүтээлч үйлдвэрлэл өрнөж, ухагддаг бус нөхөгддөг баялаг бий болсноор валютын урсгалыг эх орондоо татах томоохон боломж бий болох юм.