Бразилын өмнөд бүс нутагт олон хоног тасралтгүй ширүүн бороо орсны дараа үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 78 хүн амиа алдаж, 60 гаруй хүн сураггүй алга болоод байна. Өнгөрсөн долоо хоногийн эхнээс үргэлжлэн орсон борооны улмаас бүс нутгийн Рио-Гранде-Ду-Сул хотыг дамнан урсдаг голын ус эргээ даван хальж үерлэн, мөн хөрсний гулгалт үүсжээ.
Үерийн гамшгаас үүдэн зам гүүр эвдэрч, барилга байшин шаварт автан, далан нурах эрсдэлтэй байна. Гамшгийн бүс нутгаас 60 гаруй мянган оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн төдийгүй 500 орчим мянган орчим оршин суугч цахилгаангүй болж, ундны усны хомсдолд нэрвэгдээд байна.
Бразил улсын цаг уурын байгууллагаас ирэх Мягмар гараг хүртэл аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тухай мэдээлсэн байна. Тус улсын Засгийн газар улсын хэмжээнд онц байдал зарлан, ард иргэдээ сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг уриалж, бороо татрах хүртэл холын замд зорчихгүй байхыг зөвлөжээ. Бүс нутгийн Порто Алегре хотын олон улсын нисэх онгоцны буудал тодорхойгүй хугацаагаар бүх нислэгээ зогсоогоод байна.
Өнгөрсөн оны 9-р сард Бразилын өмнөд бүс нутаг халуун агаарын урсгал дайран өнгөрөх гол цэг болж, тэнд цаг агаар гэнэт халж, дараагаар нь хүчтэй аадар бороо орох болжээ.