Өнгөрсөн пүрэв гарагт БНСУ-ын Хууль зүйн яам өдгөө шоронд хоригдож байгаа тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хадам ээжийг тэнсэнгээр суллах зөвшөөрлийг олгосон байна. Өмнөд БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг “Гэм буруугаа ухамсарласнаас гадна, түүний нас, ялын хугацаа зэрэг хүчин зүйлсэд үндэслэн тэнсэн суллагдах эрхтэй” гэж үзсэнээ холбогдох албанаас мэдэгджээ.
Өнгөрсөн пүрэв гарагт тус улсын Хууль зүйн яамны зөвлөлийн гишүүд Чой гэгч эмэгтэйг санал нэгтэйгээр суллах зөвшөөрөл олгосны дараа дотоодын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна.
Өдгөө 77 настай Чой нь банкны бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэргээр нэг жилийн ял эдэлж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны 8-р сард шалгагдаж эхэлсэн бөгөөд түүнийг өнгөрсөн оны сүүлээр гэм буруутайд тооцож, шоронд хорьсон байна. Тэрбээр өнгөрсөн 2-р сард хугацаанаасаа өмнө тэнсэнгээр суллагдах хүсэлт илгээсэн ч Өмнөд Солонгосын Хууль зүйн яам шалгалтад тэнцэхгүй гэж үзсэн тул хүлээн авахаас татгалзсан байна.
Харин өнгөрсөн пүрэв гарагт өмнөд БНСУ-ын Хууль зүйн яамны удирдах зөвлөл 1140 дугаартай хоригдлыг тэнсэнгээр суллахаар шийдвэрлэж, энэ сарын 14-ны өдөр түүнийг чөлөөлөхөөр болжээ