Яармаг 1-р хорооллыг холбосон гүүрний бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай явж байна. Одоогоор тус гүүрний хажуугаар явган хүний болон дугуйн зам, хайс хашаа, амрах саравч, далангийн бэхлэлт, гэрэлтүүлэг зэрэг ажлууд явагдаж байгаа юм байна. Ерөнхийдөө гүүрний зорчих хэсэг нь нээгдэхэд бэлэн болжээ.
Яармаг, 1-р хорооллыг холбох гүүрний урт нь 483 метр. Нийт төсөвт өртгийн хувьд 77 тэрбум төгрөг юм байна. Шинэ гүүр нь хоногт 23.000 машин нэвтрүүлэх чадвартай бөгөөд замын ачаалал 20 орчим хувиар буурах тооцоололтой байгаа юм байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтын нэг онцлог зүйл нь Улаанбаатар хотод баригдаж байгаа хамгийн том гүүр юм. Үүнээс гадна тус гүүрийг дотоодын компаниуд барьж гүйцэтгэж байгаагаараа онцлог юм.
Тус гүүрний ажил 2022 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд ашиглалтад хүлээн авна гэдгийг албаныхан хэлж байсан. Гэвч тухайн бүтээн байгуулалтыг хүлээн авах хугацаа хойшилсон. Учир нь зуны үер болоод бусад хүчин зүйлсээс шалтгаалж гүүрний бүтээн байгуулалтыг хараахан ашиглалтад оруулж амжаагүй юм. Тэгвэл энэ 6-р сард ашиглалтад ороход бэлэн болоод байгаа талаар албаныхан ийнхүү мэдээлж байсан юм.