АНУ-ын Засгийн газар нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтооход хамтарч ажиллах Ираны хүсэлтийг хүлээн авсангүй

Өнгөрсөн Ням гарагт Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэний дараа Техраны зүгээс золгүй явдлын шалтгааныг тодруулах чиглэлд хамтран ажиллах, техникийн тусламж үзүүлэх хүсэлтийг АНУ-ын Засгийн газарт тавьсан байна. Гэвч АНУ-ын Төрийн департментын зүгээс болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн ч ложистикийн шалтгааны улмаас техникийн тусламж үзүүлэх боломжгүй гэж хариу мэдэгдсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт болсон нисдэг тэрэгний ослын дараа Ираны эрх баригчид техникийн тусламж үзүүлэх хүсэлтийг АНУ-ын Засгийн газарт илгээсэн нь дайсагнагч хоёр улсын хооронд тохиох ховор үйл явдал байсан юм. Гэвч АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Тиллер “Ложистикийн тодорхой шалтгааны улмаас тусламж үзүүлэх боломжгүй” гэдгийг хариу мэдэгдсэн байна. Тэрбээр "Ираны Засгийн газраас бидэнд хүсэлт илгээж, тусламж хүссэн. Бид ийм нөхцөл байдалд гадаадын Засгийн газрын ямар ч хүсэлтийг хүлээн авдаг гэдгээ тэдэнд тодорхой ойлгуулсан. Гэхдээ энэ удаа бид тээвэр ложистикийн шалтгааны улмаас энэ тусламжийг үзүүлэх боломжгүй байна.” Хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр Ираны Ерөнхийлөгч Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиа бусад зургаан зорчигч, нислэгийн багийн гишүүд нисдэг тэргээр зорчих үедээ осолдсон юм. Аврагчид цасан шуурган дунд нисдэг сэг зэмийг цуглуулах ослын дараа зорчигч амьд үлдсэн эсэхийг баталгаажуулахын тулд 10 гаруй цагийн турш эрлийн ажиллагаа явуулсан байна. Гэвч Даваа гаргийн үүрээр аврагчид нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн хүн үлдээгүй гэдгийг, баталгаажуулсан бөгөөд сүйрлийн шалтгааны талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсаар байна.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон албаны хүмүүс АНУ-д үйлдвэрлэсэн Bell 212 нисдэг тэргээр зорчиж явсан учраас аливаа буруутгалаас зайлсхийхийн тулд Цагаан ордны зүгээс техникийн тусламж үзүүлэлэхээс татгалзсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл Ираны Засгийн газар нисдэг тэрэгний ослын цаана Вашингтон байгаа гэж буруутгах эрсдлээс эмээхгүй байгаа гэдгээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллоид Остин мэдэгдсэн байна. Тэрбээр “АНУ оролцоо огт байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж, шалтгаан нь юу байж болох талаар би таамаглаж чадахгүй байна” гэдгээ онцолсон байна. Мөн Ираны Ерөнхийлөгчийн зорчиж явсан нисдэг тэрэгний сүйрэл Ойрх Дорнодын бүс нутгийн аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр хэлсэн байна.