Шинжээч: МҮОНРТ-ээр хуучин автобус оруулж ирж байгаа мэдээлэл ташаа гэх агуулгатай мэдээ бэлтгэсэн

Мөн өнөөдрийн сонсголоор нийтийн тээврийн автобусны худалдан авалтын үйл ажиллагааны тухай нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судалсан байна. Энэ ажлын хүрээнд нийт 31 гэрч дууджээ.

Үүнд Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр ногоон автобусыг шинэ автобус болгон харагдуулсан гэх мэдээллийг шинжээч танилцуулсан. Тэгвэл энэхүү мэдэгдлийг тус телевизийн захирал асан А.Бүрэнбаатар няцаасан байна. Хянан шалгах түр хорооны шинжээч танилцуулахдаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр 2023-09-30-ны өдөр хуучин автобус оруулж ирж байгаа мэдээлэл ташаа гэх мэдээг бэлтгэсэн. Тэгвэл тус телевизийн зүгээс ногоон автобусны худалдан авалттай холбоотой энэхүү мэдээлэлд текстийн алдаа гаргасан гэх тайлбар өгсөн байна.

Ийнхүү 2 өдрийн турш үргэлжилсэн “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх сонгол өнөөдөр өндөрлөж байгаа юм.  Сонсголоос гарсан үр дүн хяналт шалгалтын тайлан, дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэгтэй.