Лхагва гарагт Хятадын хууль тогтоогчид хоёр хулсны баавгайг АНУ руу буцаан  илгээхээр болжээ

Энэ оны эхээр хятад улсын эрх баригчид АНУ-ын Үндэсний амьтны хүрээлэнгээс өөрийн эзэмшлийн хоёр хулсны баавгайг эргүүлэн эх орондоо авчирч байсан юм. Тэгвэл өнгөрсөн Лхагва гарагт Хятадын хууль тогтоогчид тэрхүү хоёр хулсны баавгайг АНУ руу буцаан  илгээхээр болжээ.

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден болон Хятадын Засгийн газар дахин панда солилцохоор болсныг баталсан нь их гүрнүүдийн дипломат харилцаанд эерэг өөрчлөлт гарсныг илтгэж байна.

“Арван жилийн хугацаанд үргэлжилсэн үржүүлгийн болон судалгааны гэрээний хугацаа дуусгавар болсны дараа Бао Ли, Чин Бао хэмээх хоёр хулсны баавгайг эгүүлэн татсан. Харин талууд тодорхой яриа хэлэлцээ өрнүүлж, гэрээг сунгах зөвшилцөлд хүрснээр хулсны 2 баавгайг дахин Вашингтоны амьтны хүрээлэн рүү илгээхээр боллоо” хэмээн Хятадын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Бао Ли гэдэг нь хоёр настай эрэгтэй панда бол түүний ээж Чин Бао нь өдгөө 11 настай, тэртээ 2013 тус үндэсний амьтны хүрээлэнд мэндэлж байжээ.

1972 онд тухайн үеийн цагаан ордны тэргүүн Ричард Никсон Бээжин хотноо айлчлах үеэр хятадын засгийн  газар анх удаа хулсны хоёр баавгайг АНУ-ын Үндэсний амьтны хүрээлэнд бэлэглэж байсан түүхтэй байна.