Сонсгол болон ярианы бэрхшээлтэй хүүхдүүд мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг тул дохионы хэлмэрчийн хүрэлцээ чухал байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар форумыг зохион байгууллаа. Уг холбооноос хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийг чадавхжуулах “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” хэмээх хөтөлбөрийг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд үүнд 116, 29, 63-р дунд сургуулийн  болон сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч буй нийт 65 хүүхэд хамрагджээ.

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11.835 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 8228 нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.тодруулбал, ерөнхий боловсролын сургуульд 9500 хүүхдийн бүртгэл байгаагаас 5653 нь  сурч байна. Харин их дээд сургуулийн боловсролын үйлчилгээнд 414 суралцагч хамрагдаж байгаа юм байна. Эдгээр хүүхдүүд боловсролын тэгш хүртээмжийг авч чадахгүй байгаагаас гадна амьдрах орчин нөхцөл хүндрэлтэй байдаг. Мөн ярианы болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн зүгээс төрийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгт дохионы хэлмэрчгүйн улмаас мэдээлэл хүлээн авахад хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж байна

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийг чадавхжуулах “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт ЕБС-ын 116, 29, 63-р сургууль болон сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч буй нийт 65 хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдүүд үе тэнгийнхний сурагчдын клубийг байгуулан  хөгжих, харилцан суралцах, өөрийгөө илэрхийлэх, асуудлаа тодорхойлох зэрэг ур чадварыг эзэмшиж байгаа бөгөөд үүнээс гадна уг хөтөлбөрөөс гарсан үр дүнг дараа дараагийн үйл ажиллагаанд тусгах юм байна.

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж, сурах эрхээ хязгаарлуулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал 18 хүртэлх насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ч тэдний ердөө 65 хувь нь албан болон албан бус боловсролд хамрагддаг гэсэн статистик мэдээлэл байна.

Цаашид боловсролын байгууллагын зүгээс хүүхэд нэг бүрд таарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэж тэгш боловсролд хамруулах, аан байгууллагууд эдгээр хүүхдүүдэд мэдээлэл хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.