Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдлын “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” өндөрлөлөө

Ази номхон далайн бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын асуудлаарх Сингапур улсад жил бүр зохион байгуулагддаг “Шангри-Лагийн яриа хэлэлцээ гурван хоног үргэлжилж өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн байна. 21 дэх удаагийн Шангри-Лагийн яриа хэлэлцээний үеэр Хятад, Америк хоёр улсын Батлан хамгаалахын сайд нүүр тулан уулзсан явдал нь олны анхаарлыг татаж чадсанаас гадна уулзалтыг хааж Украины Ерөнхийлөгч В.Зеленський илтгэл тавьж, дайны талаарх сүүлийн үеийн мэдээллийг олголоо.

Өнгөрсөн сарын 31-ны өдрөөс энэ сарын 2-ны хооронд 21 дэх удаагийн Шангри-Лагийн аюулгүй байдлын чуулган боллоо. Энэ удаагийн чуулганы эерэг зүйл нь АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин Хятадын Батлан хамгаалахын сайд адмирал Дун Жунтай нүүр тулан уулзаж, 75 минут үргэлжилсэн яриа хэлэлцээ хийлээ.

Тэгвэл Ллойд Остин илтгэлдээ АНУ Ази, номхон далайн бүс нутагт нөлөөллөө тэлж, Хятад улстай хийж байгаа өрсөлдөөнд ялалт байгуулахын тулд харилцаа холбооны шугамаа нэмэх ёстой гэх санааг илэрхийлсэн байна. Тэрбээр “Харилцан яриа нь шагнал биш, энэ бол зайлшгүй зүйл" гэдгийг хэлсэн байна.

Өнгөрсөн оны 12-р сард БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсон Дон Жун Тайванийн хэтийн төлөв, бүс нутгийн тогтвортой байдал, Ши Жиньпинийн бодлого төлөвлөгөөг илтгэлдээ дурдсан байна.

Гэхдээ “Шангри-Лагийн яриа хэлэлцээнд оролцсонд шинжээчид дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн өмнөд Хятадын тэнгист нөлөөллөө тогтоохын тулд албадлагын бодлого баримталж байгааг онцолсон байна. Хариуд нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Остин буруу тооцоолол, үл ойлголцлоос үүдэлтэйгээр мөргөлдөөн зөрчилдөөн гарахаас сэргийлж их гүрний удирдагчид харилцааны шугамаа нээлттэй байлгаж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллах ёстойг хэлсэн байна.

Шангри-Лагийн чуулганыг зохион байгуулагч, олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс жил бүр нийтэлдэг тайланд дурдсанаар АНУ болон БНХАУ-ын харилцаа 1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн хүйтэн, хөндий үеэ даван туулж байна гэж дурджээ.