Өнгөрсөн Ням гаргаас эхлэн Умард Солонгосын тал хог уясан агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгос руу илгээж эхэлсэн байна
Өнгөрсөн Ням гаргаас эхлэн Умард Солонгосын тал хог уясан агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгос руу илгээж эхэлсэн байна. Энэ үйлдлийн хариуд Өмнөд Солонгосын идэвхтнүүд хоёр улсын хилийн зурваст олон тооны чанга яригч байршуулж, Ким Жон Уны дэглэмийн эсрэг суртал ухуулга явуулж эхэлсэн байна.

Ням гарагт Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штабын мэдээлснээр агаарын бөмбөлгүүд орон нутгийн цагаар 23 цагт тус улсын нийслэл Сөүлийн ойролцоох Кёнги мужид хүрсэн байна. Мөн Бямба гарагт бөмбөлгүүдийг хөөргөсөн гэж таамаглаж байгаа төдийгүй салхинд хийссээр, Өмнөд Солонгосын төв цэгт хүрсэн байна. Ийнхүү өнгөрсөн 5-р сараас хойш Умард Солонгосын талаас гурав дахь удаагаа хог дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг өмнөд рүү илгээх кампанит ажил явуулж байна. Тэгвэл энэ сарын 2-нд умард солонгосын батлан ​​хамгаалахын сайд бөмбөлөг хөөргөх ажиллагааг түр зогсоосноо мэдэгдэж, өдөөн хатгасан үйлдэлд хангалттай хариу арга хэмжээ авснаа онцолсон байна.

Өнгөрсөн Бямба гарагт Умард Солонгосоос дүрвэсэн цөөн тооны хүмүүс хоёр улсын хилийн зурваст очиж, Ким Жон Уныг шүүмжилсэн ухуулах хуудас, Өмнөд Солонгосын хамтлаг дуучдын уран бүтээл, жүжиг, клип болон бусад мэдээллийг агуулсан usb дисктэй бөмбөлгийг Пеньян хот руу илгээсэн байна.