Тусгай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох орчинг сайжруулах хэрэгтэйг эцэг, эхчүүдийн зүгээс хэлсээр байна
Тусгай хэрэгцээт хүүхэд боловсрол эзэмших нөхцөл байдал нэг үеэ бодвол дээрдсэн ч илүү засаж сайжруулах, анхаарах зүйлс олон байгааг эцэг, эхчүүдийн зүгээс хэлсээр байна. Тухайлбал, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хажууханд барилгын материал худалдааны газрууд байрлаад зогсохгүй ердийн сургууль цэцэрлэгийн орчин ч тэдэнд хүртээмжгүй байсаар байна.

116 болон 29-р сургууль мөн 186-р цэцэрлэг гээд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг сургууль, цэцэрлэгийн хажууханд ийнхүү барилгын материалын төвүүд байдаг. Явган хүний зам дээр машин, мотоциклоо давуулж тавьсан, барилгын материал, хаягдлыг өрж овоолсон гээд энэ зам талбайгаар тусгай хэрэгцээт хүүхэд зорчиход ихээхэн хүндрэлтэй байгаа юм.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурдаг сургуулийн дотоод орчин нөхцөл нэг үеэ бодвол сайжирсан ч гэр рүүгээ харих зам нь ийнхүү эрсдэл бүхий байгаа юм. Тэгвэл энэ асуудалд албаныхан ямар арга  хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт цэцэрлэг, сургуулийн насны нийт 8000 гаруй хүүхэд байна. Хэрэв сургууль бүр налуу зам, браль зам зэрэг дотоод орчноо тусгай хэрэгцээт хүүхэд сурч боловсроход таатай байдлаар засаж сайжруулбал эдгээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд нэн чухал үүрэгтэй. Түүнчлэн багш нарын арга зүй, хүүхдийг тусгайлан сургахаас тэгш хамруулан сургах загварыг боловсруулах зэргээр ажиллах нь чухал байгаа юм.