Мэргэжлийн эдийн засагчдын зүгээс төсвийн зардал жил бүр өндөр дүнгээр өссөөр байгааг онцолж байна

УИХ-ын ээлжит бус Чуулганы хуралдаанаар монгол улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон  хамт өргөн мэдүүлсэн  төсвийн тухай хуулиудын төслүүдийг засгийн газраас боловсруулсан. Уг хуулийн хүрээнд төсөвт тодотгол  хийн 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Энэ хэмжээний мөнгөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэх, дагалдах хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй  гэж зарим УИХ-ын гишүүд үзэж байна.

  • 2024 оны төсөвт тодотгол хийснээр улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх,  инфляцыг 1 оронтой тоонд хүргэх, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж хуулийн төсөл боловсруулагчид үзсэн юм
  • Энэ  оны төсвийн зардлын төсөөлөлд 22.4 их наяд төгрөг төсөвлөж  байсан бол энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр 27.4 их наяд төгрөг болж 5 их наядаар нэмэгдсэн зардлын төсөл оруулж байсан юм.
  • Харин  шинээр байгуулагдсан засгийн газраас төсвийг  3,1 их наядаар нэмэгдүүлэх  хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр Монгол улсын төсвийн зарлага анх удаа 30 их наяд төгрөгийн босгыг давах төлөвтэй байгаа төдийгүй нэг жилийн дотор манай улсын төсвийн зарлага 8 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүсэж байна.
  • Мэргэжлийн эдийн засагчдын зүгээс төсвийн зардал жил бүр өндөр дүнгээр өссөөр байгааг онцолсон байна. Тодруулбал, 2024 онд 3.1 их наяд төгрөгөөр, 2025 онд 3.6 их наяд, 2026 онд 4.9 их наяд төгрөгөөр зардал нэмэгдэхээр байгаа тухай судалгаа гарчээ.

УИХ–ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж  байгаа төсвийн тодотголыг дагасан төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль. Тендерийн тухай хуулийн төслүүдийг нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь багагүй маргааныг дагуулаад байгаа юм.  Эдгээр хуулийн төслүүдийг боловсруулсантай холбогдуулан Парламентад суудалтай нам эвслийн төлөөллүүд харилцан адилгүй  суурийг илэрхийлж байна.

Харин  МАН-ын хувьд гишүүд хоёр талын байр суурийг илэрхийлээд байгаа юм.  Зарим гишүүдийн хувьд төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Харин хуулийн төсөл боловсруулагчид зайлшгүй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх байр суурьтай байгаа юм. 

Ийнхүү Улсын Их Хурлын зарим гишүүд төсвийн тухай хууль болон төсвийн тогтвортой байдлын хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Учир нь Засгийн газраас Парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцдэг эсвэл ээлжит бусаар хуралдаж хэлэлцэх нь буруу гэж үзэж байгаа юм. Мөн гишүүдийн зүгээс шинээр өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүдтэй танилцах хугацаа хомс энэ байдлыг ашиглан хуулийн хулгай ч гарах эрсдэлтэй гэдгийг онцолж байсан юм.