Украины арми ОХУ-ын зэвсэгт хүчний их бууны агуулах болон томоохон газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж руу дроноор халдсан байна
Энэ Лхагва гарагт Украины арми ОХУ-ын зэвсэгт хүчний их бууны агуулах болон томоохон газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламж руу дроноор халдсан байна. Тухайлбал Ростов хотын өмнөд хэсэгт орших Атлас газрын тосны агуулах болон Воронеж муж дахь их бууны агуулах тус тус дроны халдлагад өртсөн байна.

Лхагва гарагт Украинтай хиллэдэг хилийн зурвасаас зүүн хойд зүгт 1500 км-ийн зайд орших Оросын Киров муж дахь Зенит газрын тосны байгууламж дроны халдлагад өртсөнийг Кремлийн тал баталгаажууллаа. ОХУ-ын эрх баригчид Украины нисгэгчгүй онгоцнууд Ростовын газрын тосны байгууламж өгсний дараа үйлдвэр болон агуулахын хэсэгт гал гарснаар үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон гэж мэдэгдлээ. Мөн Воронеж хотын амбан захирагч Александр Гусев Украины нисгэгчгүй онгоцны хог хаягдал "Тэсрэх бодисуудын ойролцоо" газардаж гал гарсан ч томоохон дэлбэрэлт гарахаас өмнө шуурхай арга хэмжээ авч, аюул холуур өнгөрсөн гэж хэвлэлд ярьсан байна. Эдгээр халдлагууд нь Москвагийн дайны хүчин чармайлтын түлхүүр болох эрчим хүч, тээвэр, цэргийн дэд бүтцийг устгах зорилготой гэж Украины засгийн газраас мэдэгдлээ.

Энэ халдлагын талаар Оросын Батлан ​​хамгаалах яамнаас тодорхой тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков зөвхөн агаарын довтолгооноос хамгаалах системүүд Ростов мужид нэг шөнийн дотор дөрвөн нисгэгчгүй онгоц устгасныг баталгаажуулж, оршин суугчдад аюул учруулаагүй болохыг дурджээ.