Туршилтад хамрагдаж байгаа 200 гаруй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээл эхлэхээс өмнө утсаа хураалгах шаардлагатай болох юм байна. Франц улсад 2018 оноос хойш хэрэгжиж байгаа хуулийн дагуу бага, дунд сургуулийн сурагчдыг хичээлийн байрт утас ашиглахыг хориглосон боловч хураалгахыг хүчилдэггүй, хатуу шийтгэл оногдуулдаггүй байна.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилгаар хүүхдүүдэд “Дижитал завсарлага” өгөх зорилготой ажил хэрэг нь олон талын судалгаа шинжилгээний үндсэн дээр хэрэгжиж байгааг холбогдох албан тушаалтнууд хэлсэн байна. Мөн судлаачид хүүхдүүд дэлгэцээс хэт хамааралтай болсноор тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал
Өнгөрсөн 3-р сард нийтлэгдсэн 140 хуудастай тайланд өгүүлснээр дижитал төхөөрөмжүүд нь хүүхдийг нойргүйдэл хүргэж, хөдөлгөөний чадавх, биеийн хөдөлгөөний хомсдолыг бий болгосноор илүүдэл жин, таргалалт үүсэх шалтгаан болж байгааг судалгаагаар тогтоосон байна.
Мөн цаашилбал ухаалаг гар утас болон бусад дижитал технологийн "Хэтийдсэн" хэрэглээ нь хүүхдүүдэд төдийгүй "Нийгэм, соёл иргэншилд" сөргөөр нөлөөлж байгааг судлаачид онцолж байна.