Цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ онд 35 тэрбум төгрөгийг замын бродюр солиход төсөвлөсөн гэж цацагдаад байсан. Тэгвэл уг асуудлыг худал гэж хотын дарга мэдээллээ. Үргэлжлүүлэн та бүхэнд нийслэлийн зам засвар, арчлалтын талаарх мэдээллийг хүргэе.
-
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хийх шаардлагатай нийт зам засварын 30 гаруй хувийг хийж гүйцэтгэжээ. Цаашид хотын замын нэгдсэн сүлжээний 60 гаруй хувийг засварлах ажил үлдсэн байна.
-
Энэ ондоо багтаад эдгээр зам засварын ажлуудыг дуусгаж чадвал ирэх жилүүдээс гол 2-3 зам дээр төвлөрч, хотхон, хороолол дундах замуудын засвар болон зогсоолын ажлууд руу орох төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан мэдээлж байна.
-
Мөн иргэдийн зүгээс жил бүр замын бродюр сольж байна, ашиггүй зардал гаргаж байна гэж шүүмжилсээр байгаа. Тэгвэл одоогийн байгаа бродюр нь стандартад нийцэхгүй байгаа бөгөөд осол гарах эрсдэл үүсгэж болзошгүй учраас сольж байгаа юм байна.
-
Тодруулбал, стандартаараа бол бродюр нь замын зорчих хэсгээс дээш 15 см-ээр өндөр байх ёстой. Гэтэл одоо байгаа бродюр нь энэ хэмжээнд хүрэхгүй стандартын бусаар хийгдсэн байна.
Жил бүр замын бродюрын асуудал яригддаг. Энэ үед ч гэсэн нийгэмд бродюрын маф, хотын бизнес гэж шүүмжлэл дагуулаад байна. Энэ асуудалд хотын дарга дараах тайлбарыг өгч байна.
Мөн барилга хот байгуулалтын сайд болон зам тээврийн сайдын хамтран баталсан стандартаар замын бродюр нь замын зорчих хэсгээс дээш 15 см байх ёстой. Гэтэлд энэ стандартдаа хүрэхгүй, осол гарах бас нэг шалтгаан болж байгаа учир бродюрыг сольж байгаа юм байна.
Тэгвэл иргэдийн зүгээс замын бродюрыг жил бүр солихын оронд явган хүний зам, дугуйн зам, замын эвдрэл зэргийг сайжруулах, шинээр барьж байгуулах хэрэгтэй гэдгийг хэлж байна.
Хотын даргын зүгээс стандартад нийцүүлэхээр шинэ бродюр суулгаж байгаа бол иргэдийн зүгээс замтай холбоотой бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байсан юм.