Энэ жилээс эхлэн англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжид ерөнхий боловсролын 100 сургуулийг сонгон англи хэлний багш нарын заах арга зүйг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
-
Багануур дүүргийн Боловсрол сургууль
-
Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль
-
Баянгол дүүргийн 141, 20, 28, 93-р сургууль болон Эрдмийн өргөө сургууль
-
Баянзүрх дүүргийн 88, 84, 142, 14, 33, 44, 120-р сургууль
-
Налайх дүүргийн 119 болон Голомт цогцолбор сургууль
-
Сонгинохайрхан дүүргийн 65, 12, 151, 106, 162, Ирээдүй цогцолбор сургууль
-
Сүхбаатар дүүргийн МУБИС-ийн лицей болон 45, 71, 31-р сургууль
-
Хан-Уул дүүргийн 115, 15, 41-р сургууль
-
Чингэлтэй дүүргийн 117, 23, 37, 72-р сургууль зэрэг нийслэлийн хэмжээнд нийт 34 сургууль харин 21 аймгийн хэмжээнд нийт 66 сургуулийн 3, 4-р ангийн сурагчдад англи хэлний pearson хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Бэлтгэл ажлыг хангах хүрээнд эдгээр 100 сургуулийн нийт 200 гаруй багшид “Pearson” байгууллагын сургагч багш нар англи хэлний цогц хөтөлбөр, хөтөлбөрт ашиглах сурах бичиг, түүний агуулга, англи хэлний хөтөлбөрийн дагуу хичээл заахад шаардлагатай ур чадварыг 4 долоо хоногийн турш зааж сургахаар төлөвлөж, дадлагажуулж эхэлжээ.
Манай улсын боловсролын системээр багш нар агуулгад суурилж хичээлээ зааж ирсэн бол энэ жилээс хэрэгжиж англи хэлний олон улсын хөтөлбөр нь тухайн хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх вэ гэдэг дээр төвлөрч, түүнд чиглэсэн сургалтын материал, хэрэглэгдэхүүнтэй мөн цахим багцтай дижиталд суурилсан цогц хөтөлбөр гэдгээрээ давуу талтай байна.
Англи хэлний багш нарыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр бэлтгэж байгаа бөгөөд нийт 4 долоо хоногийн турш сургалт үргэлжлэх юм байна. Харин бага ангийн сурагчдад англи хэлний хичээл орж эхэлсний дараагаар нэг бүлэг хичээл дуусах бүрд дүн шинжилгээ явуулж, сурах бичиг болоод багш нарын заах арга зүйд тулгамдсан асуудлыг дахин шинжилж шийдвэрлэнэ гэсэн юм.