Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газар нь эмнэлгүүдтэй эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулдаг юм байна. Одоогийн байдлаар нийт 270 гаруй эмнэлэгтэй энэ төрлийн гэрээг байгуулсан байна. Тэгвэл дээрх эмнэлгүүдээс нэр бүхий 58 эмнэлэгт энэ сарын 23-нд мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал дээрх эмнэлгүүдийн хувьд энэ онд үзлэг оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээ гээд эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг тоо, санхүүжилтийн лимит дууссан тул энэ онд дахин санхүүжилт олгохгүйг мэдэгдсэн байна.
ЭМДЕГ-аас дээрх тайлбарыг өгч байгаа бол салбарын сайдын зүгээс санхүүжилтийг зогсоосон зүйл байхгүй зөвхөн гэрээний гүйцэтгэл хэтэрсэн байгууллагууд руу мэдээлэл хүргүүлж дараагийн гэрээг хийх эсэх болон гэрээг сунгах талаар мэдэгдэл хүргүүлсэн гэх тайлбарыг өгч байна.
Иргэдийн зүгээс улсын эмнэлэгт үзүүлэх цаг олддоггүй, олдвол хэдэн сарын дараа л үзүүлэх боломжтой байдаг. Харин хувийн эмнэлэгт цаг алдалгүй түргэн шуурхай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой байдаг гэдгийг хэлж байна. Тиймээс улсын эмнэлгийн ачааллаас багагүй үүрэлцэж байгаа хувийн эмнэлгүүдэд боломжийг олгох хэрэгтэйг хэллээ.
Ийнхүү гэнэтийн шийдвэр нь эмнэлгүүд болоод иргэдэд цаг хугацаа болон санхүүгийн дарамт учруулж байгааг иргэдийн зүгээс хэлж байна.