Украины жанжин штабын даргын хэлснээр F-16 сөнөөгч хөлгөөр дайсагнагч талын харвасан пуужингуудыг агаарт устгах байлдааны ажиллагааг гүйцэтгэж байжээ. Харин удалгүй онгоцны холбоо тасарч, дараа нь онгоц осолдож, нисгэгч амиа алдсан болохыг олж мэдсэн юм байна.
Тэгвэл Уалл Стрийт журнал сонин энэ осол өнгөрсөн Даваа гарагт болсон гэж мэдээлсэн байна. Тухайлбал АНУ-ын тагнуулын байгууллагын авсан анхны мэдээллээр энэ сөнөөгч онгоц нь дайсны галд оногдож осолдоогүй бөгөөд туршлагагүй нисгэгчийг байлдааны ажиллагаанд илгээсэнтэй холбоотой золгүй явдал байсан гэж тайлбарлажээ. Мөн мэргэжилтнүүд нисгэгчийн туршлагаас гадна Украины нисгэгчийг сургах арга барил өрнөдийн техник хэрэгсэлтэй харьцахад зөрүү гарж байгаатай холбогдуулан осол бүртгэгдсэн гэж хэвлэлд ярьсан байна.
Украины Засгийн газар Барууны орнуудад хандаж F-16 онгоцыг оросын хүчний эсрэг тулалдаанд зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсээр байна.мөн тэрээр энэ сарын 4-ны өдөр хэд хэдэн НАТО-ын стандарт бүхий F-16 онгоцнуудыг хүлээн авснаа онцоллоо.