Бямба гарагт Сэр Ричард Мур, Уильям Бернс нар "Файнэншл таймс" сонинд өгсөн анхны хамтарсан ярилцлагадаа өнгөрөгч 2022 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний эзлэн түрэмгийлэл эхлэх гэж байгааг урьдчилан харж, ОУ-ын хамтын нийгэмлэгт сэрэмжлүүлснээр Киевийн талд нууц тусламж үзүүлж чадсан гэдгээ уламжилсан байна. Мөн тэд Оросын хорлон сүйтгэх ажиллагаа мэдээллийн дайн, тархи угаалтаас сэргийлэх, таслан зогсоох болон Израил-Газын мөргөлдөөний хурцадмал байдлыг намжаахад түлхэц үзүүлэх, дахин үйл ажиллагаа нь сэргэж байгаа Исламын улс бүлэглэлийг устгахын тулд терроризмын эсрэг тэмцлийг хамтдаа эхлүүлснээ мэдэгдэлдээ дурдлаа.
Түүнчлэн АНУ, Их Британийн гадаад тагнуулын албаны дарга нар Украины армийн Оросын баруун бүс нутагт нэвтэрч, бүс нутгийг эрхшээлдээ оруулсан амжилтыг хүлээн зөвшөөрсөн байна. Хоёр албан тушаалтан “Украинчуудын зоримог, зоригтой алхамыг тоглоомын дүрмийг өөрчлөх амижлттай оролдлого” гэж тодорхойлсон байна.
Тэгвэл Өрнөдийн хоёр улсын тагнуулын албаны дарга нар мэдэгдэлдээ Украины армийн хил дамнасан гэнэтийн дайралт нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон түүний армийн зарим нэг эмзэг, сул талыг илчилсэн гэдгийг дурдсан байна. Цаашилбал Украины армийн довтолгоо нь ОХУ-ын элитүүдэд дайн хаашаа явж байгаа талаар эргэлзээ төрүүлсэн гэдгийг уламжилсан байна.
Үүнээс гадна АНУ-ын тагнуулын төв газрын дарга бөрнс 2022 оны намар Украины арми харьков чиглэлд сөрөг давшилтаа эрчимжүүлэх үеэр Оросын тал цөмийн зэвсэг хэрэглэх магадлал өндөр байсан бол одоо нөхцөл байдал илүү тогтвортой эрсдэл бага болохыг хэлсэн байна.