Энэ удаагийн ИТХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдсэн. Гэтэл иргэд ИТХ-ын сонгууль буюу орон нутгийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгөхгүй мөн мэдээлэл хомс байна.
Орон нутгийн сонгуульд сонгогчдын ирцийн босгыг тавьдаггүй буюу сонгогчдын ирц хэдэн хувьд хүрэх ёстой гэсэн хуулийн заалт байдаггүй юм. Үүнээс шалтгаалж орон нутгийн сонгуулийн ирц буурсаар байна. Тодруулбал, ИТХ-ын 2009 оны ээлжит сонгуулийн ирц 59 хувь, 2012 онд 53 хувь, 2016 онд 60 хувь, 2020 онд 56 хувьтайгаар зохион байгуулагджээ.
Одоогоор ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусаад байгаа бөгөөд баримт бичгийг хүлээн авч байгаа юм. Ингэснээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх шийдвэр гарч, үнэмлэх олгон орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлж 10-р сарын 9-ний өдөр дуусах юм. Ингэснээр орон нутгийн сонгууль 10-р сарын 11-ний өдөр улаанбаатарын цагаар 07:00-20:00 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгууль нь нийт 2393 тойрог, 8031 мандаттай юм.