“Мета” компани Facebook платформ дахь ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хориглолоо

Мягмар гарагт Facebook платформын толгой компани Mета-гийн зүгээс ОХУ-ын төрийн мэдлийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг тус нийгмийн сүлжээнээс түдгэлзүүлэхээ мэдэгдлээ. Мета компанийн зүгээс Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нөлөөллийн үйл ажиллагаа явуулснаас гадна хууран мэхлэх тактик ашиглан платформын дагаж мөрдөх журмыг зөрчсөн тул үйл ажиллагааг нь хориглож байгаагаа уламжилсан байна.

"Нягтлан үзсэний эцэст бид оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ өргөжүүлсэн. Бид "Россия Сегодня”, RT болон бусад холбогдох байгууллагуудыг гадаад улсад нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан тул Facebook платформ дахь үйл ажиллагааг нь хориглолоо” хэмээн мета компанийн тайлбар өгүүлсэн байна.

Тэгвэл Оросын төрийн мэдлийн RTt сувгийн тоймч Юнан О'Нил "Энэ суваг болон бусад хүмүүсийн эсрэг олноороо дайрч, буруутгаж байгааг оху бүхэлд нь үгүйсгэж байна.” хэмээн хэлсэн байна.

Сүүлийн үед АНУ тэргүүтэй Арнөдийнхөн ОХУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Барууны орнуудын улс төрд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж эхэлсэн юм. Тэгвэл Мета компани нь фэйсбүүкээс гадна нийгмийн сүлжээний Instagram, Whatsapp, Threads зэрэг платформыг эзэмшдэг юм.

RT сувгийн албан ёсны тайлбарт "Өрнөдийн орнууд хэн нь Оросын хэвлэл мэдээллийн салбарт хүчтэй цохилт өгөх асуудлаар өрсөлдөж байгаа нь тэднийг сайхан харагдуулж байгаа гэж байгаа байх. Гэхдээ санаа зоволтгүй, Өрнөдийнхөн эхлээд хаалгаа, дараа нь цонхоо хаасан ч манай партизанууд онгорхой цоорхойг олох л болно” хэмээсэн байна.

Хоёр жилийн өмнө Украины дайн эхэлсний дараа Мета компани Оросын төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарлахын тулд шат дараалсан арга хэмжээ авч, түүний дотор платформ дээр зар сурталчилгаа явуулахыг зогсоох, контентын хүртээмжийг хязгаарласан байна.