Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хэмээх нэртэй болгон шинэчлэн боловсруулжээ. Уг төсөл батлагдсанаар Улаанбаатар хот урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлон аль салбарт түлхүү хөгжүүлэлт хийхээ шийдэх томоохон бодлогын баримт бичиг болох юм.
Улаанбааатар хотын хөгжлийн 6-р ерөнхий ерөнхий төлөвлөгөөг 2000 онд баталсан ч өдийг хүртэлх хугацаанд ердөө 29 хувь хэрэгжсэн гэх дүгнэлт гарчээ. Ийнхүү төлөвлөлтийн алдаанаас шалтгаалан нийслэл хотын төлөвлөлтгүй байрлал, замбараагүй барилгажилт, түгжрэл зэрэг замбараагүй байдал зэрэг нь зохицуулалтгүй өдийг хүрсэн.УИХ-аас өнгөрөгч 6-р сард “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудал тодорхойлогдсон. Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулахаар болжээ.
Мөн Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 14 том мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төслийн дийлэнх төсөл нь нийслэл хоттой холбоотой юм. Тодруулбал нийслэлийг тойрсон дагуул хот байгуулах, Богд уулыг тойрсон эдийн засгийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлагыг шинэчлэн боловсруулж ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.