Өнгөрсөн Ням гарагт Доналд Трамп ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл 2028 онд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна
Өнгөрсөн Ням гарагт Доналд Трамп ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл 2028 онд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “Цагаач иргэд гэрийн тэжээвэр амьтдыг хулгайлан хүнсэндээ хэрэглэдэг” тухай олны дүргүйцлийг хүргэсэн мэдэгдэл хийсний дараа түүний нэр хүнд унаж эхэлснийг албан бус санал асуулгын үр дүн харуулжээ.

Сэтгүүлч хэрэв ирэх 11-р сард болох сонгуульд ялагдвал ахин нэр дэвших эсэх дээр Доналд Трампаас тайлбар хүсэхэд тэрээр  “Үгүй ээ би тэгэхгүй. Дахин нэр дэвшинэ гэж бодохгүй байна” хэмээн хариулсан байна.

Тэрээр сонгуулийн үр дүнд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй тул түүний байр суурь олны анхаарлыг татсан юм. Өнгөрөгч 2020 онд тэрээр ялагдал хүлээснийхээ дараа улс оронд нь худал хуурмаг газар авч, шударга бус шийдвэрүүд гарсаар байвал 2024 онд нэр дэвшинэ гэж мэдэгдэж байсан юм.

Хэрэв Доналд Трамп ирэх 11-р сард ялагдал хүлээж, ахин 4 жил хүлээж 2028 онд сонгуульд нэр дэвшихээр шийдвэл тэр үед 82 настай байх юм. Энэ нь одоогийн ерөнхийлөгч Жо Байденаас нэг насаар ах байх үедээ Засгийн газар тэргүүлнэ гэсэн үг юм. Тэгэхээр 2028 онд доналд трампын өндөр нас сонгогчдод эргэлзээ төрүүлэх нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байна.

Ням гарагт шууд дамжуулсан телевизийн нэвтрүүлгийн үеэр Доналд Трамп цар тахлын эхэн үед хэрэгжүүлсэн бодлого нь үр дүн дагуулсныг онцолсон байна. Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа коронавирусний эсрэг вакциныг зохион бүтээх ажилд дэмжлэг үзүүлснээс гадна вакцин дээр судалгаа хийж, аюулгүй эсэхийг сайтар нягталж шалгаснаа” хэлсэн байна.

Ярилцлагын төгсгөлд Доналд Трамп өөрийгөө зөв хооллохыг хичээдэг нэгэн гэдгийг онцолсон ч өдөр тутамдаа иддэг хүнсний талаар тайлбарлаагүй юм. Гэхдээ тэрээр гамбургер зэрэг илчлэг ихтэй хоол хүнснээс эрч хүчээ нөхдөгөө өмнө нь дурдаж байсан юм.