Ши Жиньпин Владимир Путинд хандан “Даян дэлхий эмх замбараагүй байдалд автсан ч Бээжин, Москва хоёрын байгуулсан стратегийн түншлэл нь сүүлийн зуунд тохиолдсон хамгийн чухал өөрчлөлтүүдийн дунд тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл юм” хэмээн хэлжээ
Мягмар гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан “Даян дэлхий эмх замбараагүй байдалд автсан ч Бээжин, Москва хоёрын байгуулсан стратегийн түншлэл нь сүүлийн зуунд тохиолдсон хамгийн чухал өөрчлөлтүүдийн дунд тогтвортой байдлыг хангах гол хүчин зүйл юм” хэмээн хэлжээ. Өнгөрсөн 5-р сард Ши Жиньпин, Путин нар Хятад Орос хоёр улсын хамтын ажиллагааны "Шинэ эрин"-ийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.

АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч Хятад улсын дарга Ши Жиньпин, оху-ын ерөнхийлөгч В.Путинтэй байгуулсан хязгааргүй түншлэлийн гэрээг сайшаасан бол Цагаан ордны зүгээс уг түншлэлийн харилцааг хүйтэн дайны өнгө аястай, түрэмгий ноёрхогчийн байр суурийг гаргаж, дэлхий дахинд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж буруутгажээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин Оросын Казань хотод Брикс буюу хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын бүлгийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцож байна. Энэ үеэр тэрээр сүүлийн зуун жилийн хугацаанд Орос, Хятад хоёр улс үл хувирах харилцааг бэхжүүлж, эмх замбараагүй байдал дахь өөрчлөлтүүд, сорилтуудыг хамтдаа даван туулсныг хэллээ.

Гэхдээ Хятад улс Өрнөдийн нэгдсэн шахалт, түнш улсынхаа түрэмгийллийн дам нөлөөгөөр бий болсон хавчлага дунд эдийн засгаа хазаарлуулчихаад байгааг шинжээчид онцолжээ. Орос, Хятад хоёр улс ЗХУ задран унасны дараах сэргэлт, Европын колоничлолын дараах эх газрын Хятад улсын сэргэн мандалтыг харуулж, Өрнөдийнхний ноёрхол дуусгавар болсон мэтээр харуулахыг эрмэлзэж байгаа нь илэрхий зүйл юм.

Харин АНУ Хятадыг стратегийн хамгийн том өрсөлдөгчөөрөө, Оросыг үндэстний хамгийн том аюул заналхийлэл гэж тодорхойлсон бөгөөд ерөнхийлөгч Жо Байден ардчилсан орнууд Хятад, Орос зэрэг автократуудын сорилттой тулгарч байгааг тухай мэдэгдсээр байгаа юм.