НҮБ-ын тайланд дурдсанаар Газын зурвасыг сэргээн босгоход 350 жилийн хугацаа шаардлагатай

Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн олон хүний ​​амийг хохироосон, дэд бүтцийн сүйрэл дагуулсан зэвсэгт мөргөлдөөн Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж байгаа юм. Тэгвэл Израилын армийн Хамас зэвсэгт байгууллагыг устгах байлдааны ажиллагааны дараа Газын зурвасыг сэргээн босгоход 350 жилийн хугацаа шаардлагатай болохыг НҮБ-ын тайланд дурджээ.

Мягмар гарагт нийтлэгдсэн тайланд дурдсанаар хэрвээ мөргөлдөөн маргааш дуусаж, Газын зурвасыг агаарын цохилтын бай болохоос өмнөх үе рүү буцаах шаардлагатай болвол багадаа 350 жилийн хугацаа шаардах юм байна.

2007 онд Палестины “Хамас” зэвсэгт байгууллага анклавын бүс нутгийг эрхшээлдээ оруулсны дараа Израил, Египетийн бүслэлтэд орсноос гадна сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд Хамас болон Барууны улс орнуудын дэмжлэгтэй Палестины эрх баригчдын хооронд хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байсан юм.

Гэхдээ судлаачид өнгөрсөн жил эхэлсэн Израил-Хамас-ын мөргөлдөөний эдийн засгийн хор хөнөөлийг хэмжих боломжгүй төдийгүй сэргээн босголтын хугацааг ч тодорхойлоход бэрх байгааг хэлж байна.

Тэгвэл тус тайланг үйлдсэн судлаачийн хэлснээр Газын зурвасын дайны эхний долоон сарын хугацаан дахь эдийн засгийн уналт, түүнийг 2007 оноос 2022 он хүртэлх дундаж ДНБ-ий өсөлтийн хурдаар сэргээхэд хэр хугацаа шаардагдахыг тооцоход 350 жил болох дүгнэлт гарчээ.