Өнгөрсөн амралтын өдрүүдээр Израилын арми Газын зурвас болон Ираны цэргийн байгууламжуудыг онилон агаарын цохилт өглөө. Ням гарагт Израилын Ерөнхий сайд Хамас бүлэглэлийн нэг ч гишүүнийг үлдээлгүй устгах хүртлээ агаарын цохилтоо зогсоохгүй гэдгээ анхааруулжээ.
Ням гарагт болсон бөмбөгдөлтийн үеэр Газын зурвасын 60 гаруй оршин суугч амиа алдсан бол Израилын арми бүс нутгийн хойд хэсэгт цэвэрлэх ажиллагаагаа явуулсаар байгааг Ройтерс агентлаг мэдээлж байна.
Израилын арми сөнөөгч онгоц ашиглан гурван ээлжээр дайрч, Ираны хуучин батлан хамгаалахын дэд бүтэц, цөмийн байгууламжуудыг онилон цохилт өгчээ.
Үүний зэрэгцээ Ням гарагт Израилын Тагнуулын байгууллагын дарга Катарт очиж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон бусад албаны хүмүүстэй уулзан, гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар хэлэлцээ хийсэн талаар Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.
Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр Хамас зэвсэгт байгууллага мөргөлдөөнийг нэн даруй зогсоож, Израилын цэргийг газын зурвасаас гаргаж, Израилын бүх барьцаалагдсан хүмүүсийг сулласны хариуд тодорхой тооны Палестин хоригдлуудыг чөлөөлөх хүсэлтэй байгааг уламжилжээ.