Цахилгааны үнийг 29.6 хувиар нэмэгдүүлэх бол дулааны үнийг 2025 оны 5-р сарын 16-аас нэмэгдүүлэхээр болжээ
Өчигдөр буюу Даваа гарагт Монгол ТВ-ийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр цахилгааны үнийг 29.6 хувиар нэмэгдүүлж, харин дулааны үнийн өөрчлөлтийг 2025 оны 5-р сарын 16-наас хэрэгжүүлэх шийдвэр гарсан талаар танилцууллаа. Эрчим хүчний үнэ тарифыг нэмэх асуудлаар өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт мэдээлэл хийх байсан ч энэ долоо хоногийн даваа гарагт болгож хойшлуулсан ч одоо болтол албан ёсоор зарлаагүй байгаа юм. Олон нийтийн зүгээс хүлээлттэй байгаа эрчим хүчний тарифын нэмэгдэл засаглалын асуудлаас шалтгаалан дахин тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь эрчим хүчний зохицуулах хороо хараат бус, бие даасан шинж байдлаа алдсаны илрэл гэж зарим УИХ-ын гишүүд шүүмжилж байна.

Эрчим хүчний үнэ тарифыг хичнээн хувиар нэмэх эсэх асуудал олон нийтийн дунд хүлээллтэй байгаа. Тэгвэл үнийг нэмэгдүүлэх эрх бүхий байгууллага болох Эрчим Хүчний Зохицуулах хороо нь төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулж үнийн асуудалд зохицуулалт хийх чиг үүрэгтэй. Хэдийгээр Засгийн газраас эрчим хүчний салбарт шинэчлэл хийхээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг тус салбарыг үнийн алдагдалгүй болгох цахилгаан дулааны үнийг өртөгт нь хүргэх шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ үнэ нэмэх асуудалд оролцох эрхгүй. Эрчим Хүчний Зохицуулах хорооонд үнийн тарифт өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч хичнээн хувиар нэмэгдүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тэгвэл тус хорооноос дээрх асуудлаар тодруулахад цахилгааны үнийг 29.6 хувиар нэмэгдүүлэхээр болсон харин дулааны үнийг 2025 оны 5-р сарын 16-аас нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал одоогийн байдлаар ахуйн хэрэглээнд нэг квт цахилгааны үнэ 140 төгрөг байгаа бол дунджаар 175 төгрөг болгох тооцоолол гарч байгаа юм.

Эрчим Хүчний Зохицуулах хороо нь тарифын шинэчлэлийн талаарх мэдээллийг өнөөг хүртэл албан ёсоор олон нийтэд мэдээллэхгүй, удаа дараа хойшлуулж байгаа нь хараат бус байдлаа алдаж, засаглалын нөлөөнд автсны илэрхийлэл гэж зарим Улсын Их Хурлын гишүүд үзэж байна.

Тэгвэл эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх албан ёсны мэдээллийг олон нийтэд түгээхгүй хойшлуулж байгаа асуудлыг засаглалын асуудлаас шалтгаалан хойшлуулж байгааг салбарын сайд мэдэгдлээ.

Хэдийгээр энэ жил эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулж өртөг нэмэгдүүлэхээр болсон хэдий ч шаардлагатай тохиолдолд цахилгаан хягаарлалт үргэлжилж болзошгүйг тэрбээр сануулсан юм.