Улаанбаатар хотод иргэдэд үйлчилдэг Авто Тээврийн Үндэсний төвийн 20 салбар байдаг. Эдгээр салбаруудад автомашины Улаанбаатар хотын серитэй дугаарыг тодорхой шалгуурын үндсэнд олгоно гэх шийдвэртэй холбоотойгоор ачаалал 5-6 дахин нэмэгджээ.
11-р сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаарыг олгохгүй байх тус шийдвэрийг хүний эд хөрөнгө эзэмших эрхэнд шууд халдаж байгаагааас гадна автомашины дугаарын далд бизнесийг хөхүүлэн дэмжиж буй хэлбэр хэмээн эдийн засагчид болон иргэд шүүмжилж байна. Тиймээс эдийн засгийн хөшүүргээр түгжрэлийг багасгах хэрэгтэй буюу татвар, төлбөр зэрэг арга механизм байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Ийнхүү 11-р сарын 8-аас эхлэн импортоор орж ирсэн автомашинд хотын серитэй дугаарыг тодорхой шалгуурын үндсэн дээр олгохоор болж байгаа юм. Тус шийдвэр нь түгжрэлийг багасгах зорилготой ч нүдээ олоогүй шийдвэр болох эрсдэлтэй буюу нийгэм, эдийн засагт олон эрслийг дагуулахаар байгааг иргэд болон эдийн засагчдийн зүгээс тайлбарласаар байна.