ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Москва мөргөлдөөнийг эрэлхийлдэггүй” гэж мэдэгджээ
Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинээр томилогдсон гадаадын элчин сайд нарыг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр тэрээр оху мөргөлдөөнийг эрэлхийлдэггүй гэж мэдэгдсэн ч Өрнөдийн улс орнууд Украины Засгийн газар болон армид дэмжлэг үзүүлж байгааг эрс зэмлэн буруутгажээ.

Мягмар гарагт Кремлийн ордонд болсон ёслолын үеэр Путин Канад, Япон тэргүүтэй шинээр томилогдсон 28 улсын элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авч үг хэллээ. Тэрээр оху-ын Засгийн газрын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны түвшин буурсан орнуудын жагсаалтанд Япон, Итали, Канад тэргүүтэй улс орнууд багтсаныг хэлжээ.

Тэрээр олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх хамтын ажиллагаа царцсан байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Орос улс харилцан ашигтай хамтын ажиллагааны логикийг баримталж, сөргөлдөөнийг эрэлхийлдэггүй болохыг В.Путин нэмж хэлжээ.

Гэвч Украин дахь мөргөлдөөнийг хурцатгаж, уртасгах гэсэн барууны хэд хэдэн орны дайсагнасан хандлага нь "Маш буруу" гэдгийг тэрээр онцолсон юм.  В.Путины оролцсон ёслолын ажиллагаатай давхцуулан Өрнөдийн хэд хэдэн улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргаж, алдаатай, оноотой ч манай гаргийг улс орон, үндэстний тусгаар байдлыг баталгаажуулж байгаа НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн тусгаар улс руу халдан довтолсны уршгаар Орос болон Барууны орнуудын дипломат харилцаа хүнд байдалд орсон гэж тайлбарлажээ.

Мөн Өрнөдийн улс орнууд Украинтай холбоотой асуудлаарх үндсэн байр сууриа хадгалахын сацуу ОХУ-тай уламжлалт харилцаагаа тогтоосон хэвээр байх боловч өөрийн байр суурь, үзэл бодлыг Москвагийн талд уламжилсаар байхаа мэдэгдлээ.