Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад 1.2 тэрбум ам.долларын зээлийг БНЭУ-аас авч 2019 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байгаа юм байна. Одоогийн байдлаар эхний 3 багц ажлын ерөнхий гүйцэтгэл хийгдэж байгаа юм. Тэгвэл 4-р багц бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд төсөв мөнгө шаардлагатай болжээ. Хэдийгээр уг бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэхүйц хэмжээний зээл авсан ч цар тахлын дараагаас дэлхий дахинд үүссэн эдийн засгийн хямарлаас шалтгаалан тоног төхөөрөмжийн үнэ өртөг өссөн. Мөн дээрх багц ажлуудыг тус бүрд нь тендер зарлаж, ерөнхий гүйцэтгэгчдийг сонгосон бөгөөд хэт өндөр үнийн саналыг бууруулах, дахин сонгон шалгаруулалт зарлах зэргээр хугацаа алдсан байна ийнхүү дахин хөрөнгө оруулалтыг 431 сая ам.доллараар нэмэгдэхүүлэх нөхцөл байдал үүсжээ.
Засгийн газраас 14 мега төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн бодлого гаргах, төрийн оролцоог багасгах, салбар хоорондын уялдаа холбоог хангах зэрэг бүхий л асуудлыг цогцоор шийдэх нь чухал юм байна. Эс тэгвээс газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийхдээ нилээдгүй мөнгө цаг хугацааг заруцуулж байгаа ч одоог хүртэл бүрэн дуусгаж чадаагүй гашуун туршлага байгааг мэргэжилтнүүд санууллаа.
Урьдчилсан байдлаар 2027 он гэхэд тус бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулна гэх тооцоолол гаргасан. Гэсэн хэдий ч 4-р багц ажилд нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээгээр хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг бүгд найрамдах энэтхэг улсын засгийн газарт хүргүүлээд байгаа ч одоогоор хариу ирээгүй байгаа юм. Үүнээс шалтгаалан үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа хойшилж болзошгүй байгаа юм.