АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалтын байгуулахын сацуу түүний Бүгд Найрамдах нам Конгрессын Сенатын танхимд олонх болж хяналтаа тогтоолоо. Энэ нь доналд трамп мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд улс төрийн хангалттай дэмжлэг авч чадахыг илтгэж байна.
Тэгвэл Доналд Трамп эдийн засгийн сорилтуудыг үл харгалзан бичиг баримтгүй цагаачдыг олноор нь албадан гаргахаа амласан бөгөөд энэ нь түүний цагаачлалын бодлоготой холбогдож байна. Мөн тэрээр өмнөх засаглалынхаа үед эхлүүлсэн ажил болох Мексик улстай хил залгаа бүсэд өндөр хэрэм барьж босгох төслийг дуусгахаа хэлсэн байна.
Хоёрдугаарт Доналд Трамп ерөнхийлөгч Жо Байдены засаглалын үед тэнгэрт хадсан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулж, инфялцыг зогсоох амлалтыг өгсөн юм. Тэрээр мөн татварыг бүхэлд нь бууруулж, 2017 оноос хойш анх удаа татварын тухай хуульдаа томоохон өөрчлөлт оруулахаа онцолжээ. Тэрээр нийгмийн даатгалын шимтгэлээс авдаг давхар татварыг тэглэх, аж ахуйн нэгжийн татварыг бууруулах санал тавьжээ. Тэрээр гадаад худалдааны алдагдлыг бууруулахын тулд гадаадын ихэнх бараанд 10-аас доошгүй хувийн татвар ногдуулах, түүнчлэн Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд нэмэлт 60 хувийн татвар ногдуулах боломжтой талаар мэдэгдсэн юм. Тэгвэл Доналд Трамп уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон зуун заалт, журмыг цуцалж, төсвийн зардлыг бууруулахаа хэлжээ. Тэрээр АНУ-ын чулуужсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээ амалж, эрчим хүч, газрын тосны үнэ, зардлыг бууруулахын тулд өрөмдлөгийг эрчимжүүлэхээ хэлж байлаа.
Үргэлжлүүлбэл Доналд Трамп Украин руу илгээж байгаа олон тэрбум долларын тусламжийг зогсоож хэлэлцээрээр дамжуулан мөргөлдөөнийг "24 цагийн дотор" дуусгана гэж амласан юм. Түүний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол АНУ-ыг ерөнхийдөө өөрт нь хамаарал, ач холбогдол бага гадаад мөргөлдөөнөөс салгахыг хүсэж байна гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна Доналд Трамп бүгд эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг дэмжинэ гэж мэдэгдсэн нь Бүгд Найрамдахчуудын уламжлалт бодлогоос татгалзаж буйг илтгэжээ.