Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй. Ийнхүү сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбоотой давж заалдах шатны шүүх хурал хаалттай байдлаар үргэлжиллээ.
Ийнхүү сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргүүдийн төрийн нууц гэсэн хэсгээс бусад холбогдох хэргийг хэсэгчлэн нээлттэй явуулж өгөх хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээж аваагүй талаар өмгөөлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс мэдээлж байсан юм. Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхний зүгээс ийнхүү мэдээлж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгтэй зэрэгцэн сэтгүүлч гэх мэргэжлийн тодорхойлолт, эрх үүргийн талаарх асуудлууд ч мөн хөндөгдсөөр байна. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ үед анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна.
Ийнхүү сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хаалттайгаар үргэлжилж нөгөө талаас тус хэрэгтэй хоблоотойгоор сэтгүүлчийн үйл ажиллагааг тодорхой заагалж ялгах хэрэгтэй байгааг МСНЭ-ээс мэдээлж байна.