Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ эцэслэн баталлаа. Ийнхүү Монгол улсын ирэх 2025 оны төсөв 35.8 их наяд төргрөгийн зардалтайгаар батлагдаж байгаа юм.
Харин УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Монгол улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татаж өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх инфляцыг нэг оронтой тоонд барьж төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах шаардлагатай талаар хүчтэй шүүмжилж байсан. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ирэх оны төсөвт тодотгол хийх зарчмын саналыг Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар гарган дэмжигдсэн. Төсөвт тодотгол хийх хугацааг ирэх 12-р сард багтаан тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэж тогтсон ч төсвийн тухай хуулийн 34.34.1-д заасны дагуу “Төсвийн тодотголын төслийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх заалттай юм.