Шүүхийн сахилгын хороонд 2021-2023 оны хооронд шүүгчтэй холбоотой 1000 орчим өргөдөл, гомдол иржээ
Шүүгчийн ёс зүйтэй холбоотой асуудал олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл уг асуудлыг шүүхийн сахилгын хороо хянан шалгадаг бөгөөд шүүгч ёс зүйн аливаа зөрчил гаргасан тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүртэл хариуцлага тооцуулдаг байгууллага юм. Шүүхийн сахилгын хороо байгуулагдаж эхэлсэн цагаас буюу 2021 оноос хойш иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас шүүгчтэй холбоотой 1000 орчим гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Шүүхийн сахилгын хороонд шүүгчид хуулийн тодорхой заалтыг илт зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, шүүх хуралдааны үеэр утсаар оролдсон, утсаар ярьсан зэрэг гомдол саналууд нийт гомдлын ихэнхи хувийг эзэлдэг юм байна.

Шүүхийн сахилгын хорооноос шүүгчдэд хаалттай болон нээлттэй сануулах, цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэлх хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах зэрэг сахилгын арга хэмжээг авдаг байна. Шүүгчтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан гаргаж болох бөгөөд. 2023 онд ёс зүйн гөрчилтэй гэх 11 хүнд сахилгын шийдтгэл ногдуулжээ.

Шүүхийн сахилгын хорооноос иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх нөгөө талаас шүүгчийн ёс зүйг сахиулах зэрэгт хяналт тавин ажилладаг бөгөөд иргэд шүүгчтэй холбоотой аливаа гомдол санал байгаа тохиолдолд түүнийгээ шүүхийн сахилгын хороонд ирүүлэх боломжтой юм байна.