Даваа гарагт Германы Канцлер Олаф Шольц Киев хотод гэнэтийн айлчлал хийсэн бөгөөд тус айлчлалын үеэр Украин улсад 650 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Европын тэргүүлэх эдийн засагтай улсын удирдагч Олаф Шольц Украины дайн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа тус улсад айлчилж байгааг хэвлэлүүд онцолсон байна.
Киев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Олаф Шольц өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар яриа хэлэлцээ өрнүүлснээ хэлжээ. Тэрээр Украины газар нутгаас цэргээ яаралтай татан авахыг Оросын ерөнхийлөгчөөс шаардсан төдийгүй дайсагналцлаа зогсоож, тусгаар улсын халдашгүй, бие даасан байдлыг хүндэтгэх ёстойг анхааруулсан гэдгээ ил мэдэгдсэн байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ мөргөлдөөнийг өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн зогсоох нь Оросын байр суурийг хууль ёсны болгож, "Пандорагийн хайрцаг"-ыг нээх эрсдэлтэйг анхааруулсан юм.
Цаашилбал Германы Канцлер Олаф Шольц “Берлиний бодлогын байр суурь хэзээ ч хувирахгүй, тууштай бөгөөд түүний Путинд илгээсэн захиас нь тодорхой энэ нь Герман улс үл хувиршгүйгээр Украины талд бат зогсоно” гэдэг байр суурь гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Мөн Германы Канцлер ОХУ тэр дундаа В.Путин Украины ард түмний өмнөөс шийдвэр гаргахыг хувь хүнийхээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцолжээ. Мөн тэрээр амьсгалах агаарыг нь өгөлгүй энх тайвныг тулгах Оросын төлөвлөгөөний эсрэг тэмцэхээ хэлжээ. Энэ сард Киевт газардах тусламжийн багц нь 680 сая долларын өртөгтэй байх төдийгүй үүнд батлан хамгаалах систем, танк, зэвсэгт нисгэгчгүй онгоцууд багтах юм байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин руу илгээж байгаа зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтаа цуцалсан ч Германы Канцлер Вашингтоны шийдвэрийг шүүмжилж байсан юм. Мөн энэ удаа ч Германы Засгийн тэргүүн зөвхөн хамгаалалтын зориулалттай зэвсэг техник нийлүүлэхээ илэрхийлсэн бол Украины Ерөнхийлөгч В.Зеленський алсын болон дундын тусгалын пуужингаар хангахыг уриалсан байна.