Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ баталлаа

Засгийн газраас төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн, баталлаа. 

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглабарын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 9-р сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх, УИХ жилийн төсвийн төслийг 11-р сарын 15-ны дотор батлахаар тус тус заасан. Иймд төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулж шинэчлэн баталлаа. Улмаар 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас дахин өргөн барьж хэлэлцүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Ийнхүү ирэх оны төсвийг дахин хэлэлцэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан нам болон МАН-ын бүлгүүд ээлжит бусаар хуралдсан юм.