НҮБ-аас 1981 оноос эхлэн жил бүрийн 12-р сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Нийслэлийн Хөдөлмөр Халамжийн Газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, бат бөх гэр бүлийг бий болгох, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор 10 хосын гэрлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж буй хуримлагч хосуудаас бид Батсайхан, Жаахансоль нарыг онцлолж байна. Хосууд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй бөгөөд 32 жил ханилж байна. 2 хүүхдийн аав ээж болсон тэд ийнхүү 32 жилийн дараа хуримаа хийж байна. Тэд амьдралд тохиолдох зовлон бэрхшээл аз жаргалаа хамтдаа даван туулж хөдөлмөрлөж байгаадаа ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Залуу хосууддаа хандаж бие бидээ үргэлж тусалж, дэмжиж байхыг хүссэн юм.
Мөн бат бэх, ариун нандин хайрыг үргэлж нандигнаж байгаарай хэмээн зөвлөж байсан юм. Батсайхан Жаахансоль нарын дундаас охин хүү 2 мэндэлсэн юм.
Ийнхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр тулгуур эрхтний бэрхшээлтэй, хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй 10 хос 9 дүүргээс оролцож гэрлэх ёслолоо хийлээ. Энэхүү гэрлэх ёслолын үйл ажиллагааг санаачлагч байгууллагуудын зүгээс үнэ төлбөргүйгээр зохион байгуулсан юм.