Номыг цахимжуулах ажил нь олон эерэг үр дүнд хүргэнэ гэж харж байгаа талаар номын санчдын зүгээс хэлж байна. Жишээлбэл, лекцийн хичээлийн 200-300 оюутанд нэг номоос даалгавар өгч уншиж судлахыг багш нь санал болгох тохиолдол их байдаг. Гэтэл тухайн ном нь 50 орчим ширхэг л байдаг ба оюутнуудын дунд ном авах хүлээлтийн хугацаа их үүсдэг байна. Үүнтэй холбоотойгоор цахим номын санг бий болгож байгаа юм байна. Мөн цахим номын сан нь тухайн номыг ахин худалдан авах өртөг зардалыг ч багасгаж байгаа юм.
Тус цахим номын сан нь МУИС-ийн оюутнуудад нээлттэй мөн хамтын ажиллагаатай төрийн өмчийн 5 их сургууль болох ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн оюутнууд ашиглах боломжтой юм байна. Цаашид уг номын санг олон нийтэд хэрхэн яаж нээлттэй болгох асуудлыг судалж байгаа юм байна
Ийнхүү МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй доктор, магистрын судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний бичиг, ном сурах бичгийг гадаад дотоодын судлаачдад хүргэх, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор үүсгэн хөгжүүлсэн E-LIBRARY.NUM.EDU.MN буюу МУИС-ийн номын сангийн дэргэдэх бие даасан анхны цахим номын сан нээгдлээ.