Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 14-нд эхэлнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс нэн тэргүүнд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барихаар тусгасан. Уг төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Тэгвэл төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 14-ний өдөр эхлүүлэхээр товложээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт нь  эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох днб-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой төсөл юм. 

Тэгвэл өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар тус бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллах шийдвэрийг гаргажээ. БНХАУ болон Монгол улс өөр өөрийн газар нутаг дээр барилгын ажлаа эхлүүлэх бөгөөд тендерийг энэ сарын 30-нд нээн, сонгон шалгаруулалт явуулах юм байна. Одоогоор хоёр компани тендерт саналаа ирүүлсэн байна. 

Төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж ашиглалтад орсноор Монгол улс, бнхау хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа сайжрах мөн  эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын идэвхжих зэрэг олон дауу байдал үүсэх юм. Мөн түүнчлэн  улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх  бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.