Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Өнөөдөр  НҮБ-ын аялал жуулчлалын бодлого стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Ази, Номхон далайн бүсийн 20 гаруй улс орны төлөөлөл  оролцож, бүсийн аялал жуулчлалын бодлого, стратегийг боловсруулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

Энэхүү зөвлөгөөнд хөгжингүй орнуудын төлөөллүүд оролцож туршлага солилцох, аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн юм. Манай улсын тухайд дөрвөн улирлын онцлогийг бүрэн дүүрэн ашиглан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ шат руу орж байна. Энэ хүрээнд үндэсний өв уламжлал, байгалийн онцлог, түүх, зан заншлыг нэгтгэсэн бүтэн жилийн аяллыг бий болгох чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр олон талын хэлэлцүүлгүүдийг зохиог байгуулж байгаа юм байна.

Мөн аялал жуулчлалын салбарын хөгжилд дэд бүтэц чухал байр суурь эзэлж байгаа юм. Иймд зам тээвэр, орон нутгийн нислэг, жуулчны бааз, ариун цэврийн байгууламж зэрэг суурь дэд бүтцэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалт оруулах шаардлагатайг салбарынхан онцолж байна

Мөн олон улсын чиг хандлагад нийцүүлэн туршлага-суурьт аялал буюу аялагчийг зөвхөн үзэж харах бус, тухайн соёл, амьдралын хэв маягийг мэдрүүлэх аяллыг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ чиглэлд Монголын нүүдэлчин өв соёлыг гэр бүлийн түвшинд мэдрүүлэх, уламжлалт ур хийц, хувцас, хоол хүнс, уралдаан тэмцээнтэй холбосон аяллын төрөл нэмэгдэх шаардлагатай байгаа юм.

Монгол улсын соёлын биет болон биет бус өв нь дэлхийд ховор нүүдэлчин ахуй, уламжлал, уран бүтээл, мэдлэг, зан үйлийг цогцоор нь хадгалж ирсэн онцлогтой. Соёлын аялал жуулчлал нь эдгээр өвийг зөвхөн сурталчлах бус, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэх чухал хэрэгсэл болж байна.

Манай улс соёлын өв, байгалын онцлогт тулгуурласан 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж салбарынхан онцолж байсан юм. Үүний тул төрийн бодлого, орон нутгийн оролцоо, хувийн хэвшилтэй хамтран хийх уялдаа холбоо нэн шаардлагатай байна. Хамтын ажиллагааг бэхжүүлснээр тогтвортой өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын салбар бүрэн төлөвших нөхцөл бүрдэнэ гэж салбарынхан онцоллоо.