2025 оны эхний долоон сарын хугацаанд Хятад улсын хагас боловсруулсан гангийн экспорт 320 хувиар өссөн нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй түүхэн дээд үзүүлэлт болжээ. Хятад улсын эрх баригчид дэлхийн худалдааны динамик өөрчлөгдсөн, мөн дотоодын эдийн засгийн дарамт нэмэгдэж, эрэлт нь суларсантай холбогдуулан стратегийн өөрчлөлтөд бэлтгэж эхэлсэн гэж судлаачид үзэж байна.
Мягмар гарагт нийтлэгдсэн Хятад улсын гаалийн тоо баримтад 2025 оны 1-7 дугаар сарын хооронд хагас боловсруулсан гангийн экспортын өсөлт 7.4 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 320 хувиар өссөнийг илтгэж байна. 2025 оны 7-р сард л гэхэд 1.5 сая гаруй тонныг экспортолсон нь Хятадын дэлхийн зах зээлд нийлүүлсэн нийт гангийн 14 орчим хувийг эзэлж байгаа нь түүхэн дээд үзүүлэлт нь болжээ.
Экспортын огцом өсөлт нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн стратегид үндсэндээ өөрчлөлт орж, уламжлалт бэлэн бүтээгдэхүүнээс татгалзаж, дэлхийн хэмжээнд худалдааны хязгаарлалт багатай завсрын материал руу шилжиж байгааг харуулж байна. Мөн уг экспортын өсөлт нь Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын удаан хугацааны уналтад томоохон дэмжлэг болж, дотоодын зах зээлийг тогтворжуулахад хувь нэмрээ оруулж байна.
Хагас боловсруулсан гангийн бүтээгдэхүүн нь гангийн үйлдвэрлэлийн завсрын үе шат бөгөөд эцсийн хэрэглэгчдэд хүрэхээс өмнө нэмэлт боловсруулалт шаарддаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь барилга, автомашин, дэд бүтцийн зэрэг салбарт өргөнөөр ашиглагддаг, үйлдвэрлэлийн хэрэглээний үндэс суурь болдог байна. Мөн хагас боловсруулан ган нь бэлэн бүтээгдэхүүнээс бага боловсруулалт шаардаж, экспортын зардлыг бууруулж, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа гэж үзэж байна. Ган бүтээгдэхүүнтэй харьцуулахад худалдааны бага хязгаарлалттай тулгарснаар экспортлогчдод худалдааны бусад саад бэрхшээлийг тойрч гарах боломжийг олгож байгаа юм.